2011-02-16
шүлэг

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдьiн зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн Дан эмжээртэй Даалимбан дээлнээс минь Даавууньi шинэхэн үнэр Сэнгэнэх нь даанч сайхан. Над шиг гоё хүнгүй Тэр жилийн наадам Нар хур тэнцсэн Тэр жилийн наадам. Долоогийн даваа Нар хэвийлгэн шувтарч Даага ирлээ! гэсэн шуугиан Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн... Тосон ирсэн хоёр тоос Бичигтийн хөндийд томолдож Тоос тоосньi дундаас Зургаан даага сугарсан са...
2011-02-16
Амьддаа бие биенээ хайрла

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла! Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул, Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ, Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү. Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг! Ачийг чинь тэд бас бүү мартаг....